Монгол Туургатны Хуралдай

Алтай

It allows you to edit files, delete, copy, rename, archive and unpack files/directories directly on your server. You can - Browse Directories & Files - Edit, Copy, Move and Delete files - Search, Upload and Downloading files - Create new files and directories - Change file permissions (chmod) and much more This script is based on QuiXplorer 2.3.1 (available at http://quixplorer.sourceforge.net/)

You are here:Эхлэл arrow Мэдээ/ Нийтлэл arrow Монголын ард түмний хүндэт хүү Санжаасүрэнгийн Зориг
Монголын ард түмний хүндэт хүү Санжаасүрэнгийн Зориг PDF Print E-mail
Written by Administrator   
Friday, 14 March 2008

С. Зоригийн хэвлэл мэдээлэл, хурал зєвєлгєєн, семинар, найз нєхєддєє хэлж байсан vгнvvдээс тvvвэрлэн авав.

ImageС. Зоригийн хэвлэл мэдээлэл, хурал зєвєлгєєн, семинар, найз нєхєддєє хэлж байсан vгнvvдээс тvvвэрлэн авав.

Єєрийнхєє улсын хєгжлийг, тухайн бvс нутгийн болон дэлхийн хєгжлийн хандлагатай уялдуулах, vvнтэй холбогдсон мэдээллийг хуримтлуулах, солилцох, энэ vндсэн дээр шийдвэрээ гаргаж байх нь чухал.

Залуучуудыг дэвшvvлж гаргах нь зєв. Харин мэргэжлийн єндєр ур чадвартай хvмvvст зайлшгvй тулгуурлан ажиллах шаардлагатай. Одоо тэднийхээ vгийг сонсохгvй байх хандлага зарим газар илрээд байна. Тєрийн залгамж холбоо гэдэг юм зайлшгvй зvйл.

Улс тєрч єєрєє асар ухаантай хvн байх шаардлагагvй. Тодорхой хэмжээний єргєн мэдлэг, хvмvvсийг єєртєє татаж, хойноосоо дагуулах чадвар шаардлагатай. Бусад хvний оюуныг зєв ашиглаж, тэдний хуримтлуулсан мэдлэгийг бєєгнєрvvлээд чиглvvлж чаддаг байх нь чухал. Чадалтай хvмvvстэй нягт хамтран ажиллаж чадвал тэр нь хамгийн сайн чанар.

Албан тушаал бол тухайн хvний амьдралыг дээшлvvлэх vндэс гэж ойлгох нь зарчмын хувьд буруу юм. Харин тєрийн бодлого хаашаа чиглэгдэх ёстой вэ? Шинэ баялагийг бий болгохын тулд хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлэх, ингэснээр хvмvvсийг ажилтай болгох нь чухал.

МVАН-ын Ерєнхий зєвлєлийн хурал дээр хэлсэн vгнээс… (1998.04)“…ерєнхий зєвлєлийн хурал дээр би дєрвєн зарчмыг дэвшvvлсэн. Дєрвєн ашиг сонирхолыг дараалж авч vзэх хэрэгтэй. Манай эвсэл, манай нам шийдвэр гаргахдаа Нэгдvгээрт, эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг тавъя. Хоёрдугаарт, бид нар намынхаа ашиг сонирхолыг тавъя. Гуравдугаарт, аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бvлгийн сонирхлоо тавъя. Дєрєвдvгээрт, бид нар хувийн сонирхлоо тавъя. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тvвшинд орно....”

Image

АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ЗОРИГ

Санжаасvрэнгийн Зоригийн (1962-1998) намтар ба Монголд ардчилал vvсч тєлєвших явцын эхний 10 жил


1962 он:Монголын дээд боловсролын салбарын томоохон зvтгэлтнvvдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасvрэнгийнд хоёр дахь хvv нь мэндэлжээ. Тvvний эх, их эмч Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А. Симуковын охин. Тэрбээр хар нялхдаа єнчирч , монгол эх эцгийн гар дээр єсєж єндийсєн тєдийгvй Монголд европ эмнэлгийг дэлгэрvvлэхэд хvчин зvтгэж явсан зєвлєлтийн эмч эмэгтэйн дvрийг оюутан vедээ уран сайхны кинонд бvтээж олны танил болжээ. С. Зориг нэг ах, охин дvvтэй. “...Зориг ах багадаа их шартай, том ах бид хоёрыг бодвол илvv эрх танхи байсан. Ямартаа л тариа тариулахад би vг дуугvй тариулдаг, харин Зориг ах гартаа том цаг атгачихаад таривал би энэ цагийг эвдэлнэ шvv гээд орон доороос гардаггvй хvvхэд байж билээ. ” Дvv С. Оюун“... Аав Москвад аспирантурт байхдаа ээж бид хоёрыг Москва руу авч явсан юм. Зоригт хэлэлгvй галт тэрэг хєдлєнгvvт намайг шууд цонхоор аваад явсан. Тэгэхэд єєрийг нь vлдээсэнд Зориг маш их уурлаж, ээж аавын авч єгсєн 2кг “48-ийн” чихрийг тємєр замын тавцангаар нэг шидэж байж билээ. Харин Оюун маань нэг муухан инээмсэглээд гараараа даллаж vдсэнийг тодхон санаж байна”. Ах С. Баяр
1970 он: Зориг хvv монголын сэхээтнvvд vр хvvхдээ сургахыг эрхэмлэдэг байсан орос хэлний сургалттай 23-р сургуульд элсэн оров. “... Талийгч хичээл номондоо их сайн ялангуяа тооны тєрлийн хичээлvvдэд илvv, физикийн олимпиадад 2 билvv 3-р байранд орж байсан. Тэгээд “Хоршоолол” нийгэмлэгийн спортын гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа орж, єєрийнхєє орсон зэрэгтээ 1-р байр эзэлж тvvнээс хойш чєлєєт цагаараа гимнастикаар хичээллэдэг болсон. Долоо билvv арав хоног Баяраа ах Баавлай багштай хамтарч єдєр шєнєгvй бэлтгэл хийлгэсэн хэрэг. Гол нь сунгалтын дасгал хийх гэж их зовсондоо хєєрхий. Хичээл дээрээ сууж байхдаа хvртэл хєл гараа сунгаж, татаж их л хєдєлмєрлєдєг байсан. Их хєдєлгєєний эвсэлтэй хvvхэд байж билээ. Энэ нь оюутан байхдаа ч илэрч байсан. Москвад бид нар хєл бємбєг, регби их тоглодог байж билээ. Зориг МГУ-ийн регбигийн шигшээд хvртэл тоглож байсан”. Ангийн найз Я.Баатар

1980-85 он:Дээд боловсрол эзэмшихэд бусад шатны сургалтын адил vнэ тєлбєргvй байлаа. Зєвхєн элсэлтийн уралдаант шалгалтаар хангалттай оноо авах шаардлагатай. С.Зориг Москвагийн улсын их сургуулийн философийн ангид суралцах эрх авав. Москвагийн таван жилд С. Зориг Чехословак улсад сурч байсан дvv С. Оюунтайгаа захидлаар их харилцдаг байжээ. “... ер нь бол манай хvмvvс ихийг vзэж, харж, мэдэж байгаа учир тэд єнєєгийн байдалд дургvйцэх нь зvй ёсны юм. Зарчим ёсоор бол манай нийгэм тэргvvнийх байх учиртай. ...Манай ард тvмний амьдралын тvвшин тун дорой зєвхєн амьдралын наад захын хэрэгцээг л хангаж байна. ...Бодож санаж байгаа зvйл нь дорой, эринээсээ хоцорсон нь тун тод харагдаж байна. ...Улсын эдийн засгийн бодлогыг vндсээр нь солих хэрэгтэй юм. Бид улсаа єндєр хєгжилтэй орон болгох хэрэгтэй. Японы тvвшинд очтол єдий байгаа ч би монгол хvний саруул ухаанд итгэдэг юм”. 1984 он 4 дvгээр сар Москва хот. Дvvдээ бичсэн захидлаас.

1985-90 он: Залуу улс тєр судлаач ХЗЭ гэдэг тэр vеийн монголын цорын ганц залуучуудын байгууллагын нийслэлийн хороонд зааварлагчаар ажиллаж мєн МУИС-д багшлав. Тэрээр МУИС-ийн аспиратурт “БНМАУ-ын улс тєрийн системийг боловсронгуй болгох нь” сэдвээр судалгааны ажил хийж эхэллээ.

1989-90 он: Уран бvтээлч, сэхээтэн залуусын 1989 оны сvvлчээр эхлvvлсэн нийгмийг ардчилахын тєлєє хєдєлгєєнд С. Зориг татагдан орж удирдагчдынх нь нэг болов. Эрх баригчдад сєрєг анхдагч улс тєрийн байгууллага МоАХ-г ардчилсан хувьсгалыг тэргvvлэх хvчин болгож зохион байгуулах, коммунист дарангуйлалт нийгмийг цус урсгасан мєргєлдєєнгvйгээр ардчилсан хєгжлийн замд оруулахад улс тєрч С. Зоригийн авьяас, тууштай чанар, итгэл vнэмшил тvvхэн чухал vvрэг гvйцэтгэсэн юм. Коммунист системийн задрал явагдсан 1990 оны дэлхийн улс тєрийн дvр тєрхийг хожимын тvvхчид сэргээн бvтээхийг хvсвэл ”Монгол-Ардчилал-МоАХ-С.Зориг” гэсэн vгэн хэлхээнээс зайлах аргагvй болох бизээ. Шинэчлэл єєрчлєлт, vндэсний бvрэн эрх, бодит тусгаар тогтнолыг эрмэлзсэн 90 оны монголчууд тєдийгvй Монголын ардчиллын єрнєлтийг сонирхож байсан гадаадын ажиглагчдын хувьд ч энэ утгын хэлхээ зvй ёсны зvйл болсон юм. МоАХ-ны анхны ерєнхий зохицуулагч С.Зориг бие даасан, тэгш эрхтэй улс тєрийн хvчнvvдийн vндэсний зєвшилцлийг эрхэмлэж, тэдний хооронд улс орны хєгжлийн цаашдын замналын асуудлаар дугуй ширээний хэлэлцvvлэг явуулж, нийтээр хvлээн зєвшєєрсєн vзэл баримтлал боловсруулах ёстой гэж vздэг байв. С. Зориг МоАХ-ноос тєрсєн анхны улс тєрийн сєрєг нам МоАН-ыг зохион байгуулах ажлыг бусад хамтран зvтгэгчдийн хамт гvйцэтгэсэн юм.Японы сэтгvvлч эмэгтэй Кvдо Миёкогийн “Азид бадарсан ардчиллын салхи” номоос “... Гялалзуур зангvй, єєртєє бат итгэдэг, хvмvvсийг тайван байлгадаггvй, эрх тушаалд шунагч шинжийн яг эсрэг магадгvй номхон хvлцэнгvй, дуулгавартай биш байх. ...Єєрсдийнхєє хvссэн єєрчлєлт шинэчлэлтийг єглєє, оройны зуурт бvтэх ажил биш гэдгийг тэр сайн мэдэж байсан. Залуухан эмэгтэйн нvдээр харвал Зориг ирээдvйн чангахан удирдагчаар бэлтгэгдэж байгаа биш биз.”

1990 оны намар: Монголд анхны чєлєєт сонгууль болж парламент байгуулагдлаа. Депутат С. Зориг парламентийн бvлгэмийн гvйцэтгэх хорооны даргаар сонгогдов. Гэвч тэрбээр парламентийн байнгын ажиллагаатай доод танхим Улсын бага хуралд /УБХ/ орсонгvй. Харин тvvнд Улсын бага хурлыг байгуулах эрхтэй байнгын бус ажиллагаатай парламентийн дээд танхим Ардын их хурлын /АИХ/ анхны хуралдаан дээр Монголын Дэд ерєнхийлєгчєєр сонгогдох боломж байсан юм. Монголын нийгмийн шинэчлэлийг гvнзгийрvvлэн амжилтад хvргэхэд тvvнд єндєр тєвшинд шийдвэр гаргах эрх мэдэл зайлшгvй хэрэгтэй байлаа. Гэвч депутатуудын олонх нь тvvнийг дэмжсэнгvй. Vvнд сонгуулийн дvнгээр АИХ-ын дийлэнх суудлыг авсан МАХН-д МоАХ-ноос vvсэн байгуулагдсан МоАН болон МVДН-ийн хамт албан ёсны сєрєг хvчин болох учиртай байсан МСДН-ын удирдлагын албан тушаалд шунасан, зарчимч бус, урвамтгай vйл ажиллагаа нєлєєлсєн гэж тэр vеийн ажиглагчид, амьд гэрчvvд єгvvлдэг. Дэд ерєнхийлєгч УБХ-ыг удирдахаар Vндсэн хуульд намууд зєвшилцєн хийсэн нэмэлт єєрчлєлтєд тусгасан байсан юм. Хэвлэлийн “Монголпресс” агентлагаас 1990 онд хийсэн судалгааны дvнгээр Монгол Улсын Ерєнхийлєгчид нэр дэвшиж болох хvмvvсийн тоонд С. Зоригийг нэрлэж байсан юм.

1991 оны намар:8 дугаар сард Москвад Онц байдлын улсын хороо (ОБУХ) гээч тєрийн эрхийг авлаа. Энэ байгууллагын мэдэгдлийг хvлээн авсан шинэ, хуучин монгол дарга нарын євдєг чичирч байлаа. Хоёр, гурав хоногийн дараа тєрийн эргэлт нэгэнт бvтэлгvйтсэн нь тодорхой болсон vед Бага хурлын том дарга нар тєрийн тєв хэвлэл “Ардын эрх” сонины эрхлэгчийг “ Зєвлєлт засгаас урваж, хууль бус ОБУХ-ны мэдэгдлийг нийтэлсэн хэмэээн загинаж бvтэгнvvлэв. Харин ОБУХ тєрийн эрхийг авсан анхны єдєр Монголын томоохон улс тєрчдєєс нэг л хvн энэ vйл явдлыг “хууль бус тєрийн эргэлт” хэмээн нэрлэж эсэргvvцлийн цахилгаан Москвад илгээсэн нь Парламентийн бvлгэмийн дарга С. Зориг байлаа.

1990-92 он: Монголын нийгмийг ардчилах, зах зээлийн эдийн засгийг тєлєвшvvлэх эрх зvйн орчин бvрдvvлэх, Монголыг нээлттэй улс орон болгож, дэлхий нийтийн хєгжлийн vндсэн хандлагад хамруулахад С. Зоригийн vйл ажиллагаа чиглэж байлаа. Vvнээс гадна ардчилсан хувьсгалын зорилтын эхний шат хэрэгжиж нэг сурталын дарангуйлалт тогтолцоо мєхєх vеэс МоАХ дотроо зєрчилдєж Т. Нэргvй, Г. Бошигт нар мєр мєрєє хєєсєн билээ. Тэр vеэс С. Зориг МоАХ-ны удирдлагад байсан лидерvvдтэй стратеги, тактикийн асуулаар мєн л зєрчилдєх болжээ. Энэ нь 1992 онд тvvнийг МоАХ-ны удирлагаас татгалзахад хvргэв. С.Зоригийн байгуулсан БННам удалгvй Чєлєєт хєдєлмєрийн нам, МоАН-ын Г.Бошигтын жигvvртэй нэгдэж Нэгдсэн нам боллоо. Ардчиллын тєлєєх хvчнvvд нэгдэн хvчирхэгжиж байж МАХН-ыг сєрєн зогсч ардчиллыг баталгаажуулахын чухалыг С. Зориг ямагт анхааруулдаг байлаа. Парламентийн бvлгэмийн даргын хувьд С. Зориг томъёологдон хэрэгжих шатандаа орж байсан Монголын олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтэд єєрийн хувь нэмрээ оруулсан юм. Энэ vйл ажиллагааныхаа хvрээнд тэрээр Япон улстай тогтоосон харилцаанд ихээхэн анхаарч манай хамгийн том хандивлагч орон болгох эх vндсийг тавьсан хvмvvсийн нэг билээ. С. Зориг 1992 онд Японд Азийн залуу улс тєрчєєр шалгарч, Монголын улс тєрчдєєс Японы Эзэн хаантай хамгийн анх уулзаж байжээ.

1992-96 он: Тэрээр 1992 онд МоАН, МVДН, НН-ийн Эвслээс Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин сонгогдсон бєгєєд парламентад ардчилсан хvчнийг тєлєєлсєн зургаахан гишvvний нэг нь байлаа. 1992 оны 10 дугаар сард Монголын Ардчилсан нам, Монголын Нэгдсэн нам, Монголын Сэргэн Мандалын нам, Монголын Vндэсний Дэвшлийн намууд нэгдэж Монголын Vндэсний Ардчилсан намыг байгуулсан юм. С. Зориг нь МVАН-ыг єдєр тутмын удирдлагаар хангах vvрэг бvхий Ерєнхий зєвлєлийн гишvvн байв. Нийгмийг бvхэлд нь шинэ тєлєв байдалд оруулахын тулд 90-ээд оны улс тєрч удирдагчид ер бусын их хvчин чармайлт тавихын хамт аль болох бага алдах тvvхэн хариуцлага хvлээж байлаа. Шинэ орчин, шинэ цаг vе тэднээс судалгаа тооцоонд vндэслэсэн, улс тєрийн удирдлагын урьд vеийнхний арга барилаас зарчмын ялгаатай шийдвэр гаргахыг ямагт шаардаж байсан юм. Vvнийг ухамсарласан С. Зориг 1990 онд “Стратеги судалгааны тєв” хэмээх ТББ байгуулж залуу судлаачдыг удирдан ажиллав. Энэ тєв Монгол Улсын шинэ Vндсэн хуулийг боловсруулах бэлтгэл ажлын хvрээнд Азийн сантай хамтран Vндсэн хуулийн vзэл баримтлал, шvvх тогтолцооны шинэчлэлт, орон нутгийн удирдлагын тогтолцооны тєгєлдєржилт зэрэг сэдвээр семинар хэлэлцvvлэг зохион байгуулжээ. С.Зориг Монгол Улсын Ерєнхийлєгчийн дэргэд байгуулагдсан шинэ Vндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн гишvvн байлаа.

1996-98 он: Ардчилсан хvчнийхэн анх удаа эрх баригчид болов. С. Зориг МVАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвслээс УИХ-ын гишvvнээр дахин сонгогдож, УИХ-ын Тєрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1997 онд УИХ-ын Аюулгvй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллалаа. Монгол – Японы парламентын бvлгийн даргаар ажиллаж хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад vнэтэй хувь нэмрээ оруулсаныг талууд бvрэн хvлээн зєвшєєрдєг юм. Vvний нэг жишээ нь 1997 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх Монголын талын комиссын даргаар ажиллаж байсан бєгєєд уг арга хэмжээний хvрээнд Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь дайнд амь vрэгдсэн Япон цэргийн дурсгалд зориулсан хvндэтгэлийн гvдэнг санаачлан бариулсан юм.

С. Зориг тєрийн тvшээгээр ажиллахын сацуу тєрийн бус байгууллагын vйл ажиллагаанд идэвхтэй байр суурьнаас оролцож байлаа. Монголын шатрын холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерєнхийлєгч, эмзэг бvлгийхэн болон єнчин хvvхдvvдийг тусалж дэмжих зорилготой “Оюунтvлхvvр” сангийн хvндэт ерєнхийлєгчєєр тус тус ажиллаж байв.

1998 оны хавар:“Ардчилсан холбоо” эвслийн анхны Засгийн газар огцров . Парламент дахь ардчилагчид бvлэглvvдэд хуваагдан задарч эхэлжээ. “Зоригийн фракц” ч гэж байв (Д.Энхбаатар, Х.Хулан, С.Билэгсайхан, М.Чимэдцэрэн агсан МVАН, А.Ганбаатар, Р.Нарангэрэл, Батжаргалын Батбаяр, Р.Бадамдамдин МСДН, МАХН-ын дотор ч “Зоригийн бяцхан фракц” гэж хэлж болохоор М. Баяртсайхан, Ж. Бямбадорж, Р.Содхvv, Д.Базархvv, М.Зэнээ нараас гадна МУНН-ын дарга О. Дашбалбар агсан, сvvлийн vед хєдєєгийнхєн гэж нэрлэгдэх болсон фракцийн зарим нєхдvvд ч ордог байлаа). Шинээр байгуулагдсан Засгийн газарт С.Зориг Дэд бvтцийн сайдын албыг хаших болжээ. Монголын хамгийн их анхаарал татсан, хамгийн хоцрогдсон, хамгийн ихээр яаравчлан хєгжvvлэх шаардлагатай салбар. Тєсвийн болон хандивлагч улс орон, байгууллагын хандив, тусламж, зээлийн мєнгийг хамгийн ихээр шингээдэг салбар.

1998 оны 8 дугаар сар: Ц. Элбэгдоржийн засгийн газар огцорч, vvрэг гvйцэтгэгчээр ажиллаж байх vед С. Зориг Монголын радиогийн сурвалжлагч Байгалмаад ярилцлага єгчээ. Энэ тvvний сvvлчийн ярилцлага байлаа. С. Зориг улс тєрч хvний ямагт санаж мєрдєж, удирдлага болгох vндсэн зарчмыг тодорхойлж, эрхэмлэх эрх ашгийн дарааллыг тогтоосон байна. С. Зориг дєнгєж 36 нас хvрч байлаа. Амьдарлынхаа найман жилийг том улс тєрд єнгєрєєжээ. Энэ жилvvдэд олон удаа сэтгvvлчидтэй харьцаж, хэвлэлээр санал бодлоо илэрхийлж байсан нь мэдээж. Харин хэзээ ч хойч vеийн улс тєрчдєд хандсан гэмээр гэрээслэлийн чанартай ийм зvйл хэлж байсангvй. Монголын тєсвийн болон гадаадын хандивлагчдын асар их мєнгє, маш єндєр єртєгтэй тєрєл бvрийн тєслvvд хэрэгждэг салбарын сайдын албыг цєєхєн сар хашсаны эцэст С. Зориг эрх ашгийн дарааллын чиг баримжаа алдагдаж хэзээ ч болохгvйг бусдад анхааруулжээ. Албан тушаал, эрх мэдэлд улайран хєєцєлдєх нь шинэ, хуучин ялгаагvй улс тєрийн хvчний анхдагч зорилтыг саармагжуулах, ардчиллын явцыг удаашруулах, зарим тохиолдолд ухралтын алхам хийхэд хvргэж болохыг ч мєн анхааруулж хэлжээ.“...Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгvй. Улс vндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бvлгvvдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Тvvнийхээ тєлєє хєєцєлдєнє. Дєрєвт нь мэдээж хувь хvнд амьдралаа дээшлvvлэх, сайхан амьдрах сонирхол тєрнє. Тийм сонирхол бvх цаг vєд байж л байсан. Vvнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тєвшинд орно...” Монголын радиод єгсєн сvvлчийн ярилцлагаас 1998 оны 8 дугаар сар.

 1998 оны 10 дугаар сарын 2: Эвслээс Ерєнхий сайдад санал болгосон нэр дэвшигчдийг Ерєнхийлєгч ээлж дараалан буцаав. “Одоо Зоригийг дэвшvvлэх цаг болсон” гэх vг улам чанга, улам тодоор дуулдах боллоо. Єнєєдєр эвслийн удирдагчид “С. Зоригийг Ерєнхий сайдад нэр дэвшvvлээгvй байсан” гэж мэдэгдэцгээдэг. Албан ёсоор нэр дэвшvvлж буй тухай бичиг баримт vйлдэж, тамгалаад Ерєнхийлєгчид єргєн барих нь асуудал нэгэнт бодитойгоор шийдэгдсэн vед хийдэг, хэрэг дээрээ техникийн гэмээр, ёс тєр гvйцэлдvvлэх тєдий ажиллагаа юм. Vvний ємнє намын удирлагын тєвшинд ярилцан ойлголцож санал нэгдэх хамгийн гол ажиллагаа явагддаг. Vvнийг МVАН-ын Ерєнхий зєвлєлийн хуралд орохын ємнє хийсэн байх ёстой. Хурал бол зєвхєн нэгдсэн саналыг баталгаажуулна. Эвсэл доторх бvлэглэлvvд Зоригийг Ерєнхий сайд болгохоор тохиролцчихоод байсан гэж vзэх нэг баримт нь Д. Энхбаатарын мэдэгдэл юм. Тэрээр “С. Зориг Ерєнхий сайдад нэр дэвших болсон учир тэр орой (1998 оны 10 дугаар сарын 2-ны орой) надтай хамт Улаан-Vд явалгvй хоцорсон” гэж удаа дараа мэдэгдсэн. Энэ нь С. Зориг хоёр гуравхан хоногийн дараа Ерєнхий сайд болох бараг 100 хувийн боломжтой байжээ гэсэн vг. Учир нь Ерєнхийлєгч Н. Багабанди С. Зоригийн нэрийг бусдын адил буцааж зvрхлэхгvй байсан юм. Гэвч vvний оронд нийгмийн чєлєєт тогтолцоонд шилжсэнээс хойш Монголд гарсан анхны улс тєрийн, ил тод аллага боллоо. Алуурчид тvvнийг гэрт нь отож байгаад олон удаа хутгалан хєнєєжээ. 1990 онд эхэлсэн ардчиллын тєлєєх хувьсгал найм дахь жилийнхээ намар удирдагчаа алдав. Монголын ардчилсан хувьсгалын романтик vе дууслаа.

                                                   Image 

 Гар бичмэл

С. Зоригийн гар бичмэл /1994 он/
Улс оронд vvссэн нєхцєл байдал, улс тєрийн хурц
сєргєлдєєн, тvvнээс гарах арга зам

Монгол улсад 1990 онд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсанаас хойш дєрєв дэх жилийн нvvрээ vзэж байна. Коммунист тогтолцоот нийгмээс ардчилсан, хvнлэг, зах зээлийн байгуулалд шилжихэд томоохон хоёр єєрчлєлт явагддаг:

- Улс тєрийн болон нийгэм-эдийн засгийн
Нийгэм, эдийн засгийн єєрчлєлтийн vндэс суурийг Улсын бага хурал тавьж, шинээр дэвшvvлсэн зорилтуудыг амьдралд эргэлт буцалтгvй хэрэгжvvлэх томоохон алхам хийж, чухал хуулиудыг батлуулсан юм.

Харин улс тєрийн єєрчлєлтийн эхлэлийг Монгол улсын шинэ Vндсэн хуулиар бататгаж єгсєн боловч цаашдаа хууль, тодорхой алхмаар гvнзгийрvvлж єгєєгvй нь 1994 оны хаврын хямралт байдалд хvргэлээ. Энэ хямралын vр хєврєл нь 1992 оны сонгуулийн vр дvнд хурцдалынхаа шинж тэмдгийг нэрмээс болгон олж авчээ.

Эдийн засагт єєрчлєлт хийх vйл явц Олон улсын валютын сан, Дэлхийн банкны шууд хяналтын дор, єєрєєр хэлбэл гадны жороор харьцангуй сахилга баттай, vе шаттай хэрэгжиж, хєгжингvй орны дэмжлэг хvлээн, бараг vлгэр жишээ “онц сурлагатан, дуулгавартай, чих зєєлєн хvvхэд “ гэж vзэгдэж байгаа бол улс тєрийн єєрчлєлтийн асуудал социалист систем задарснаас хойш ямар нэгэн жоргvй болж, тухайн орон єєрєє сонголтоо хийх харьцангуй эрх чєлєєтэй болжээ.

Нэгэнт хатуу жор тулган єгєєгvй учир 1992 онд vvссэн нєхцєл байдлыг хэвээр нь хадгалах явдал эрх баригчдад нэг талаас бие амар, нєгєє талаас хармаагаа тvнтийлгэж vндэсний хєрєнгєтний эгнээнд богино хугацаанд орох тун таатай арга зам болсон тул улс тєрийн зогсонги байдлыг, бvр цаашилбал хэт их эрх мэдэлдээ согтон ардчилсан ололтоос ухрах хандлагыг МАХН-ын дээд албан тушаалтнуудын эгнээнд бий болгосон юм.
Энэ бvхний vр дагавар туйлдаа хvрч, дараахи хэлбэрээр илэрч гарсан юм.
- УИХ Vндсэн хуулийг хэрэгжvvлэх багц хуулиудыг хэлэлцэж батлах чадваргvй байгаа /vvнээс хамгийн чухал нь Газрын тухай хууль, Орон нутгийн талаар багц хууль, Сонгуулийн шинэ хууль г.м/ Гэтэл vндсэн хууль батлагдаад даруй хоёр жилийн хугацаа болсон.
- УИХ-д ямар нэг хэлбэрээр хуульчлагдсан улс тєрийн сєрєг хvчин байхгvй бєгєєд хуулийн тєсєл, бусад шийдвэрийг хэлэлцэх, санал хураахад жинхэнэ олон ургальч vзлээр санаа бодлоо уралдуулах нєхцєл vгvйсгэгдсэн. Сєрєг хvчний зургаан гишvvн нийт сонгогчдын 40 гаруй хувийг тєлєєлж байвч УИХ-д санал хураалтын vр дvнд нєлєєлєх ямарч бололцоогvй. Уг нь УИХ бvх ард тvмний улс тєрийн зориг эрмэлзлэлийг хууль тогтоох vйл явцад тусгах, улс тєр, эдийн засгийн тогтвортой хєгжил хувьслыг хангах vvднээс улс оронд улс тєрийн тодорхой зєвшилцлийг бий болгох vvрэгтэй билээ. Харамсалтай нь, УИХ дахь хvчний харьцаа, эрх баригч МАХН-ын олонхийн улс тєрийн чиг шугам зєвшилцлийг бололцоогvй болгосноороо хууль тогтоох дээд байгууллагын улс тєрийн бололцоог хязгаарлаж, Монголын нийгэмд vзvvлэх нєлєєг ихээхэн багасгаж байна.

- УИХ-д хуульчлагдсан сєрєг хvчин байхгvй учраас vндсэн хуулийн vзэл баримтлалын суурь болсон засаглалын хуваарилалт, тvvний салаа мєчрvvд харилцан тэнцвэртэй байх зарчим зєрчигдєж эхэллээ. УИХ, Засгийн газрын хоорондох зааг ялгаа бараг vгvй болж, хоёр гуравхан хvний хvрээнд улс орны хэмжээний асуудал шийдэгдэх байдал vvсч, шvvх засаглал, тvvний нэгэн салшгvй хэсэг болох Vндсэн хуулийн цэцийн эрх мэдэл рvv хvртэл довтлох боллоо.

- Эрх баригч намын хэт давамгай байдал нь дураараа дургиж, ямар ч нийгэм хvлээхгvй гэсэн бодолд хvргэснээр тєрийн байгууллагын тогтолцоонд бие биенээсээ хамаарах гинжин урвал vvсгэн, танил тал хамаатан садан бvлэглэлvvдийг vvсгэлээ.

- Албан тушаал, албан харилцаагаа ашиглан хонжоо орлогын тєлєє хєєцєлдєн, хувьдаа завших уур амьсгал бий боллоо.

- Ардчилалын нэг гол шаардлага болох тєр, засгийн шийдвэр гаргаж, батлах ил тодын зарчим vгvй болж, тєрийн албан тушаалтнуудын тайлагнах зарчим алдагдсан.

- Тєрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл цєєн хэдэн бvлэглэлийн, тvvний дотор Засгийн газрын тєлєєлсєн хэсгийн эрх мэдэлд орж, тvvгээрээ дамжуулан єєр vзэл бодлыг vл тэвчих, улс тєрийн бvдvvлэг сурталчилгаа явуулах, дургvй хvмvvсээ мєшгин хавчих бодлого явуулдаг.

- Тєрийн телевиз, радио, сонин хэвлэлд улс тєрийн болон vзэл суртлын хяналт дахин сэргэсэн.

- Эрх баригч МАХН-ын удирдах бvлэглэл хоёр нvvр царай гарган хилийн чанадад хvний эрх ардчлалын тєлєє тэмцэгч мэтээр уран vг урсгах авч єєрийн орондоо хvний бодит эрхийг санаатайгаар vгvйсгэж / vг хэлэх, шашин шvтэх, улс тєрийн итгэл vнэмшилтэй байх эрх чєлєє, эрх/ дєнгєж мэндэлсэн ардчилсан засаглалын бvтцээс ухарч байна /шууд сонгогдсон Ерєнхийлєгчийн эрх, vvрэг, ардчилсан парламентат ёсны зарчмууд, засгийн газрын ил тод, тайлагнадаг байх зарчим, бие даасан шvvх засаглал г.м/. Улс тєрийн тоглоом нь хэт даварч УИХ-ын зарим байнгын болон дэд хороодын даргаар туйлширсан vзэлтэй хvмvvсийг сонгон томилсон байна.

- Тєрийн дээд албан тушаалтнуудтай холбоотой улс тєрийн томоохон дуулиан єрнєх явцад улс тєрийн наад захын ёс суртахуун, соёлыг уландаа гишгэсэн.

Дээр дурьдсан нєхцєл байдал монголын нийгмийг улс тєрийн хvрээнд хэдэн алхмаар ухраах уршигтай юм.

Тєр засгийн байгууллагууд хямралыг даван туулах чадваргvй байгаа нєхцєлд /Ерєнхийлєгчийн эрх мэдэл хязгаарлагдмал, МАХН-аас УИХ-д суугаа гишvvд суудлаа алдахаас vхтлээ айсан байдал, улс тєрийн томоохон дуулианаас болж Засгийн газар нэр хvндээ алдсан/ тулгамдсан байдлаас гарахад улс тєрийн намууд, ялангуяа улс тєрийн томоохон намууд, улс тєрийн томоохон зvтгэлтнvvд, олон нийтийн байгууллагууд гол биш юм аа гэхэд томоохон vvрэг гvйцэтгэх ёстой болов уу?

Энэ хямралыг шийдэх 3 арга зам байна.
1.Засгийн газар огцрох
2.МоАХ, МОХ тэмцлийн хэлбэрээ єєрчлєн улс тєрийн єлсгєлєнгєє зогсоох

Дээрхи 2 хэлбэрийг аль нь ч хvлээж авах хvсэлгvй, эцэсээ хvртэл тэмцэхээр шийдсэн бололтой байгаа учраас 3 дахь зєвшилцєх хувилбарыг сонгох нь зvйтэй санагдана. Энэ хувилбар нь дараахи агуулгатай байвал сєргєлдєгч талууд хvлээж авах бололцоотой юм.

1. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн шинэ хуулийг 1994 оны хаврын чуулганаар баталж 1995 оны 6 дугаар сард УИХ-ын болон орон нутгийн ээлжит бус сонгуулийг явуулах /УИХ, аймаг, сум, багийн сонгууль. УИХ аймгийн хурлын бvрэлдэхvvн дєрвєн жилээр сонгогддог гэхдээ аймгийн хурлын бvрэлдэхvvний Ѕ нь хоёр жилийн дараа шинэчлэгдэн сонгогддог. Сум, багийн хурлын бvрэлдэхvvн хоёр жилээр сонгогддог./1997 онд Ерєнхийлєгчийн ээлжит сонгууль явагдана. Мєн орон нутгийн сонгууль давхар явагдана. /Аймгийн хурлын 1/2, сум, багийн хурлын бvрэлдэхvvн бvхлээрээ шинэчлэгдэн сонгогдоно./ Ингэснээрээ хоёр хоёр жилээр тойрогт тэнцвэр, хяналтын механизм боловсронгуй болох юм.

2. Засгийн газрын тайланг 1996 оны хаврын чуулганаар авч хэлэлцэн, дvгнэлттэй тогтоол гаргах.

3. Vндсэн хуулийн цэцийн бие даасан, хараат бус байдлыг баталгаажуулах vvднээс Vндсэн хуулийн цэцийн тухай хуулинд єєрчлєлт оруулах.

4. Vндэсний радио, телевиз, Ардын эрх, Засгийн газрын мэдээ сонин зэргийг чєлєєт бие даасан мэдээллийн хэрэгслийн зарчмаар тєртэй гэрээтэй ажиллах шийдвэр гаргах.

5. Хээль хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах явдалтай тэмцэх хуулийг 1994 оны хаврын чуулганаар хэлэлцvvлж батлах.

6. Vндсэн хуульд харшилсан хууль, тогтоол аливаа шийдвэрийг даруй хvчингvй болгох.

7. Тєрийн байгууллагуудын vйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрvvдийг ил тод байлгах vvднээс мэдээллийн эрх чєлєєний хуулийг батлах.

8. Хvний, Монгол улсын иргэний эрх, эрх чєлєєг хангах, баталгаажуулах, эрх зvйн vндсийг бvрэлдvvлэх арга хэмжээг яаралтай авч, тэдэнд харш хууль тогтоомж, шийдвэрvvдийг ойрын vед хvчингvй болгох.

… ер нь бол манай хvмvvс ихийг vзэж, харж мэдэж байгаа учир тэд єєрсдийн дургvйцлээ гаргах нь зvй ёсны асуудал юм. Би Венгерийн туршлагыг их сонин гэж vзэж байна. Тэд ард тvмнийхээ амьдралын тvвшинг нэлээд дээр гаргасан, тэгээд одоо єр тєлєх ажилтай ч тэр тvвшингээ барьж байна. Тэгэхэд манай ард тvмний амьдарлын тvвшин тун дорой байна. Зєвхєн амьдралын хэрэгцээг л хангаж байна… Тиймээс ч бодож санаж байгаа зvйл нь дорой, эринээсээ хоцорсон явдал тун тод харагдаж байна. Хотод мах олдохгvй, ер нь юм их ховор байгаа сурагтай. Энэ нь жилийн жилд. Улсын эдийн засгийн бодлогыг vндсээр нь солих хэрэгтэй юм.

Миний дvv англи хэлээ сайн сураарай. Ах нь сурахыг оролдож дvvгээ гvйцэхэ бодноо. Ер нь цагаа зєв зохицуулж байх хэрэгтэй. Хичнээн их юм чи мэддэг болно, тєчнєєн чиний боломж их болно шvv дээ. Тэр чинь олон юм vзэж, нvд тайлна гэсэн vг. бид улсаа єндєр хєгжилтэй орон болгох хэрэгтэй.

(Оюутан С. Зориг дvv С. Оюунд бичсэн захидалаас
1984 оны 4 сарын 7. Москва хот

 Cvvлчийн ярилцлага

/1998 оны 8 дугаар сарын дундуур энэхvv ярилцлагыг Монголын радиогийн сурвалжлагч Даваанямын Байгалмаа авсан бєгєєд 10 дугаар сарын 4-ний Ням гаригт анх удаа радиогоор нэвтрэгджээ. Энэ ярилцлага С. Зориг агсны хэвлэл мэдээлэлд єгсєн сvvлчийн ярилцлага байлаа./

- Ер нь Та улс тєрийн шинжлэх ухааны талаар ойрдоо юм бичиж байна уу?

- Ємнє нь бичиж байсан тэмдэглэлvvд бий. Зай завсраараа уншиж байсан номнууд байгаа. Ойрын vєд Монголын улс тєрийн тогтолцооны цаашдын тєлєв ямар байх бол тэр талаар бодож санаж байгаа зvйлээ бичьє гэж бодож байгаа. Цаг заваа харж байгаад ганцаараа амжихгvй гэхэд бусадтай хамтраад тэр талаар ямар ч гэсэн нэг цэвэр шинжлэх ухааны vvднээс, тэр нь манай орны бодит амьдралд яаж бууж байна гэдэг vvднээс томоохон юм бичих, харах бодол байна.

- 1990-ээд оныг нэг эргэн дурсая л даа тэр vед Монголын ардчиллын билэг тэмдэг нь Та байсан. Тэмцэл нэлээд ширvvсээд ирэх vед Таныг хvмvvс гар дээрээ єргєн Та л олон тvмнийг сэтгэлийн хєєрєлд хэт оруулахгvй талаас нь зохицуулдаг байлаа. Тэр мєчид Танд юу бодогдож байв?

- Тэр vєд хамгийн гол зvйл бол «бид аливаа єєрчлєлтийг тайван замаар хийх нь чухал» гэсэн бодол салдаггvй байлаа. Зєвхєн 1990 онд ч биш, тvvнээс хойш єнєєдрийг хvртэл тэр л бодол эрмэлзлэлээ оюун санаандаа євєрлєж явна. Янз бvрийн зєрчил гарч байсныг манай сонсогчид мэдэж байгаа байх. Зєвхєн 1990 онд ч биш 1996 оны сонгуулийн vєд бид байдлыг аль болох хурцдуулахгvй, тайван замаар асуудлыг шийдэхийг эрмэлзэж улс тєрийн шаардлагатай арга хэрэгслvvдийг ашиглаж байсан. Дахин хэлэхэд улс орны ашиг сонирхолоос хэт давсан, тvvнд хор хохирол учруулах юм хийхгvй байхыг л бодож явлаа. Бидний 90 онд барьж байсан тэр чиг шугам маань єнєєдєр ч тууштай vргэлжилж байна. Тэр vєд эрмэлзлэл нь зєв ч туршлага дутмаг байсан залуус маань туршлага суугаад ирлээ. Харин тухайн vєд нэлээд туршлагатай болсон хvмvvс маань нийгмийн сэтгэлгээнээс хоцроод нийтлэг эрх ашгаас ухраад намын ч юм уу, бvлгийн ч юм уу, явцуу сонирхолдоо хєтлєгдєєд байна уу даа гэж бодогдох боллоо. Цаг vєийн єєрчлєлт хvмvvст их нєлєє vзvvлээд байх шиг байна.

- Тухайн vеийн тэмцэгчид засгийн эрхэнд гараад ирлээ. Ингэснийхээ дараа єєрсдєє ямар нэгэн хэмжээгээр ялзарч эхэлдэг юм биш биз дээ. Та єєрєє улс тєр судлалын, чиглэлийн хvний хувьд манай орны улс тєрийн амьдралд болж буй vйл явдлуудтай холбогдуулан юу хэлэх вэ?

- Хvн бvхэн єєр єєрийн сул талтай байдаг. Хувь хvн амьдралаа дээшлvvлэхийг бодно. Нам бэхжихээ бодно. Тодорхой эдийн засгийн бvлэглэл ч юм уу, эсвэл компаниуд бэжиж хєгжихєє бодно. Vvний хажуугаар улс vндэсний хамгийн дээд сонирхол гэж байна. Бvгдийг нь тооцох ёстой.
Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгvй. Улс vндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бvлгvvдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Тvvнийхээ тєлєє хєєцєлдєнє. Дєрєвт нь мэдээж хувь хvнд амьдралаа дээшлvvлэх, сайхан амьдрах сонирхол тєрнє. Тийм сонирхол бvх цаг vєд байж л байсан. Vvнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тувшинд орно. Энэ нь бусад орны жишээн дээр xарагддаг. Улсын сонирхлоо хойш нь тавиад бусад сонирхол нь дээшээ гарч ирнэ.

- Єєрт чинь ер нь «Бид хаашаа явж байна вэ» ч гэдэг юм уу эсвэл «нэг л болохгvй байна даа» гэсэн дундуур бодол тєрдєг vv? Тєрдєг бол ямар vєд?

- 3арим vєд тийм бодол тєрєлгvй яахав. Тохиолдлын шинжээр шийдэгдэх олон асуудал бий. Тэр vєд мэдээж сэтгэл дундуур байлгvй яахав. Яагаад гэвэл аливаа асуудал сайн бэлтгэгдэж мэдээлэл сайтай, vндэслэлтэй шийдэгдэх ёстой. Тохиолдлын, гэнэтийн ухамсарлаагvй асуудлыг шийднэ гэвэл утгагvй. Энэ vєд сэтгэл дундуур vлдэнэ. Манай нийгмийн хамгийн тэргvvлэх хэсэг болох улс тєрчид, урлагийнхан, сэхээтнvvд, бусад хvмvvсийн сонсдог тэр нийтлэг сонирхлыг эхлээд заавал хардаг байх ёстой. Ядахдаа ойрын тав, арван жилийн хэтийн хандлагыг тєсєєлж чаддаг байх ёстой. Тэгээд єєрийнхєє улсын хєгжлийг тухайн бvс нутгийн болон дэлхийн хєгжлийн хандлагатай уялдуулах, vvнтэй холбогдсон мэдээллийг хуримтлуулах, солилцох энэ vндсэн дээр шийдвэрээ гаргаж байх нь чухал.
Ийм л зvйл манайханд дутагдаад байх шиг. Єнєєдєр жижиг сонирхлууд давамгайлах хандлага гаргачихаад байна. Vvнийг шийдвэртэй даван туулах цаг боллоо шvv дээ. Энэ бол ардчиллыг шалгах хоёр дахь шат юм. Vvнийг хэр давахаас хєгжлийн ойрын ба хэтийн тєлєв тодорxойлогдоно.

- 90-ээд оны МУИС-ийн багш Зориг одоогийн УИХ-ын гишvvн, Дэд бvтцийн хєгжлийн сайд Зориг хоёрын ялгаатай галуудыг Та єєрєє юу гэж vзэх вэ?

- Туршлагаар жаахан илvv болсон байх. Амьдралын туршлага гэх юм уу. Бодож хvсч байсан зvйлvvдийн зарим нь биєлсэн, зарим нь биєлээгvй. Дутагдалтай тал нь гэвэл ном унших, найз нєхєдтэйгєє уулзах бололцоо бага болсон. Энэ байдалд удаан уягдчихвал зєвхєн ойр зуурын юм хардаг болох аюул гарч магадгvй. Гэхдээ илvv их мэдээллийн хvрээ рvv орсон.

- Таныг єнєє хуртэл ШУКО- ын багш гэж нэрлэсээр байх юм. ШУКО-г судалсан Таны буруу болоод байна уу? Та юу гэж боддог вэ?

- ШУКО бол хvн тєрєлхтний оюуны хєгжлийн тvvх. Тэгэхдээ нийгмийн шалгуураар амьдрах чадваргvй гэдгээ xаруулсан. ШУКО бол нийгмийн ухааны тодорхой логикоор зохион байгуулагдсан систєм, цогцолбор байсан. Систєм дотроо зарим хана нь буруу баригдсан, шал нь ч буруу тавигдсан байсан. Явж явж систєм нь ажиллахаа больсон. Тийм учраас миний мэргэжил бол туршлага талаасаа бараг vгvй болж байгаа ийм тогтолцоо.

Миний дипломын тал нь хvчингvй болсон ч єнєєгийн Монголын улс тєрийн тогтолцоог судлахад ємнєх нийгмvvдэд vйлчилж байсан. Тvvнийг нь дvгнэсэн ШУКО-ын талаархи тодорхой суурь мэдлэгvvд маань хэрэг болж байгаа.

- 90-ээд оноос хойш Таны хувийн амьдралд их эвгvйгээр нєлєєлсєн янз бvрийн дарамт шахалт гарч байсан уу? Таны ойр дотны хvмvvст ч юм уу?

- Амьдралд сайн муу бvх юм таардаг. Тиймээс єнгєрсєн юм бол єнгєрсєн юм. Тvvнийг бодож санаад байх юм гардаггvй. Хамгийн их санаа зовоож байгаа юм бол цаашид манай улс орны хувь заяа. Тvрvvчийн хэлдэг улс тєрийн тогтолцоо. Тvvнтэй холбоотой эдийн засгийн хєгжлийн маань цаашдын хандлага ямар байх вэ гэдэгт байна. Тухайлбал хоёр нам болоод биє биєэ ойлгохоо больдог ийм зvйл бол хамгийн их аюултай. Тэр нь ялангуяа манай улсын хєгжлийг хєтлєх, нєлєє vзvvлэх, дэлхийн биє биєндээ нягтран орж байгаа эдийн засаг, улс тєр, олон улсын харилцаа энэ бvхнийг аваад vзэх юм бол урд урдаасаа хараад суучихдаг хvн шиг ярьж чадахаа болиод юм л бол хоёр улсын дипломатууд шиг хэлэлцээр хийж суудаг, биє биєнээ ойлголцох чадвараа алдсан. Энэ аюул хамгийн том аюул. Энэ нь нийгмийг хоёр хэсэг болгоод нэг нь болохоор нєгєєгєє эсэргvvцэж байдаг байнга талцсан тийм хэлбэрт орчих вий гэдэг аюул байгаа юм. Тиймээс тvрvvчийн миний хэлдгээр маргах vєдээ маргаж болно тэгэхдээ хvн шиг харилцаад энэ чинь ийм гэж нягтлангvй яриад асуудлыг шийддэг гаднаа ч дотроо ч манай нийгэм тогтвортой нэг маягийн тодорхой уламжлалаар бодлого нь явагддаг гэдгийг харуулах гол vндэс суурь болох юм.

- Та мэдээж аавыгаа дурсаж явдаг байх. Аавынхаа тухай юу хэлж чадах вэ?

- Их тайван хvн байсан юмыг олон талаас нь бодож хийхийг оролддог, туйлширах дургvй, хvний асуудлыг ойлгох гэж оролддог. Тэр утгаараа хэт нэг талыг барьдаггvй. Хvн болгон амьдралтай гэдгийг ойлгодог ийм л хvн байсан.

 

Last Updated ( Friday, 14 March 2008 )
 
< Prev   Next >