Мэдээ/ Нийтлэл
Манлайбаатар Дамдинсүрэн | Манлайбаатар Дамдинсүрэн |
|
|
|
| Written by Administrator | |
| Tuesday, 15 April 2008 | |
|
17-р зууны гучаад оны үед Халхын Сэцэн Хаан Аймгийн нутгаас Барга нар нүүдэллэн Хөлөнбуйрт очиж нутаглан Шинэ Баргын Шулуун Цагаан Хошуу гэгдэх болсон ажээ. Тэр хошууны сумын занги Жамсрангийнд Дамдинсүрэн 1871 онд төржээ. 7-8 наснаасаа нутгийн бичээч хүнээр манж, монгол бичиг заалгаж сураад туслах бичээчийн ажил хийх болжээ. Удалгүй авъяаслаг залуу Дамдинсүрэн сумын жинхэнэ занги болон дэвшиж улмаар Манжийн Хаанд 1908 онд бараалхахаар очжээ. Тэр үед Бээжинд ирээд байсан Халхын Түшээр Хан Аймгийн ханжин Ханддоржтой танилцан дотно нөхөр бололцож Манжийн төрийн ялзарч буй байдлыг шүүмжлэн ийм үед бидний Монголчууд олон ширхэгийг нийлүүлэн түмэн жингийн хүндийг өргөхтэй адил хүчин чадлаа нэгтгэн нэгэн зэрэг хөдлөхгүй ямар цагийн хүлээнэ. хэмээн ярилцжээ. Дамдинсүрэн нутагтаа буцаж ирээд Ханддоржтой ийнхүү танилцсанаа итгэлтэй хүмүүстээ ярьж байсан гэнэ. Ингэж Дамдинсүрэн Могнол улсын төрийн зүтгэлтэн болох замдаа орсон ажээ. Тэр тусгаар Монгол Улсын төрийн чухал албанд томилогдсондоо урамшиж хүч авъяасаа дайчлан ажиллаж байлаа. Тэр 1912 оны хавар Богд Хаанд төрийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд чиглэсэн арван зүйлийн, мөн онд цэргийн сургууль байгуулах, эдийн засгийг сайжруулах талаар найман зүйлийн чухал саналууд тавьж байв. Дамдинсүрэн цэргийн хэрэг сайн мэддэг байсан учраас Монгол Улсын хаан түүнийг 1912 оны зун Баруун хязгаарыг төвчитгөн тогтоох сайдад Магсаржавын хамт, томилоход тэд нийслэл Хүрээнээс цөөн цэрэг авч баруун хязгаарт явах замдаа цэрэг элсүүлэн бүгд 5000 орчим цэргэ шинээр татан авч тэдний дунд зхохион байгуулалт хийж, сургуулилан боловсруулах ажил шургууу явуулсан. Хотыг дайран эзлэх ажиллагаа сайд Дамдинсүрэн, Магсаржав нар шууд удирдаж өөрсдөө тулаанд биечлэн оролцож, 8 дугаар цард Манж, Хятадуудыг буулгаж авсан юм. Дамдинсрэн үе улиран залгамжлах засаг, цэргийн жанжин, манлайбаатар цол шагнуулсан. Ийнхүү Монгол Улсын цэргийн жанжин болоод Монол Улсын цэргийн сүр хүчийг дээшлүүлэхийн тулд боловсон олон улсуудын жишээгээр Монгол Улсын цэргийг шинэчлэн байгуулах тодорхой саналыг 1912 оны өвлийн дунд сарын сүүлчээр тавьж байлаа. Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг [өмнөд] Монголын нутагт цөмрөн ирж түйвээж эхлэхэд 1913 оны эхээр Монгол Улс өмгөөлөх цэргийг таван замаар [өмнөд] Монголын нутаг руу хөдөлгөхөд Манлайбаатар Дмадинсүрэн зөөн өмнө хязгаарын цэргийг захирах жанжнаар томилогдох уг байлдааны ажиллагааг удирдаж явсан. Ар, [өмнө] Монголын цэрэг Хятадын хар цэрэгтэй удаа дараа амжилттай тулалдаж, [өмнөд] Монголоо чөлөөлөхийг зорьж байсан боловч Орос, ДИУ-ын Монголын тухай тунхаглал гарсаны дараа Монгол Улс байлдааны ажиллагааг зогсоогоод Өвөр Монголын цэргийг тарааж Халхын цэргийг гэдрэг татсан билээ. Дамдинсүрэн бол зөвхөн цэргийн жанжин төдийгүй Монгол улсын гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн байлаа. Тэр 1913 оны гуравдугаар сард Монгол-Төвдийн гэрээ байгуулахад, 1914 онд Монгол; Орос; Хятад гурван улсын этгээдийн хэлэлцээ эхлэхэд туц туц Могнолын төлөөлөгчдийн бүрэлдэхүнд оролцож байлаа. Хоёр их гүрний тулган хүлээлгэсэн гурван улсын хэлэлцээр нь Олноо Өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг цуцалж зөвхөн Халхын дөрвөн аймаг, Ховдын хязгаарыг Гадаад Монгол гэдэг нэртэйгээр ДИУ-н харъяанд автономит эрхтэй, байлгах болсонд Дамдинсүрэн Монглын нийт ард түмний адил гүн хилэгнэж байлаа. 1915 оны зун [өмнө] Монголд ДИУ-г эсэргүүцсэн олон нийтийн бослого гарсан. Түүний гол удирдагч нь 1913 онд Манлайбаатар Дамдинсүрэнгийн удирдлагаар [Өмнө] Монголыг өмгөөлөн хамгаалах цэргийн нэгэн удирдагч байсан шударга баатар Бавуужав байлаа. Иймд Автономит Гадаад Монголын засгийн газар Дундад, Орос хоёр улсын шахалтаар жанжин Манлайбаатар Дамдинсүрэнг, 1915 оны 7 сард Зүүн Өмнө Хязгаарын түшмэл, цэргийг ятган тохинуулах сайдаар томилон хэдэн сар ажиллуулсан боловч зэвсэгт бослогыг зогсоож чадаагүй билээ. |
| Next > |
|---|