Мэдээ/ Нийтлэл
Оуэн Латтимор | Оуэн Латтимор |
|
|
|
| Written by Administrator | |
| Wednesday, 22 October 2008 | |
|
("Readmore" товчлуур дээр дарж түүнтэй хийсэн ярилцлагыг үзнэ үү. Англи хэл дээр) Оуэн Латтимор нь АНУ, Англи дахь Монгол болон Дотоод Ази Судлалын эцэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм. Тэрээр албан ёсоор их дээд сургууль төгсөөгүй ч АНУ дахь Жонн Хопкинзийн их сургууль, Англи дахь Лийдсийн их сургуульд нэр нөлөө бүхий албан тушаал хашиж байжээ. Дэлхийн 2-р дайны үеийн АНУ дахь анхны Хятад судлаачдын нэг хэмээн тооцогддог тэрээр Хятад-АНУ, Монгол-Хятад, Монгол-АНУ-ын харилцаанд тулгарсан олон тооны асуудлууд дээр АНУ-ын түшмэдүүдийн зөвлөхөөр ажиллаж байсан. Латтимор нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 20 орчим ном, зуу зуун нийтлэлийг бичсэн гайхалтай зохиолч билээ.
Хэдийгээр Латтимор нь олноо хүндлэгдсэн судлаач байсан ч ЗХУ болон түүнийг дагалдагч Монгол Улсад тал засагч хэмээн хэл аманд ороогдон шүүгдэж байсан.Тухайлбал, Жозеф МсКарти нь 1950-аад оны үед Латтиморийг ЗХУ-н номер 1 тагнуул хэмээн буруутгаж байжээ. Латтимор ч энэ бүхний эсрэг хүчтэй тэмцсээр ирсэн бөгөөд түүнийг АНУ-ын сенатаас шалган тогтоосны дагуу цагаатгасан. 1 Гэвч үлдсэн бүхий л амьдралын турш түүнийг мөрдөн мөшгиж маргаан үүсгэх явдал тасралтгүй үргэлжилсээр байлаа.2 Харин цөөн тооны хардлагыг эс тооцвол Оуэн Латтимор нь монголчуудын хүндэтгэлийг хүлээсэн хүн байсан. 1969 онд тэрээр Монголын ШУА-ийн анхны гадаад гишүүн болсон. Тэр Монголоор маш сайн ярьдаг байсан бөгөөд 1944 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Хятад, Монгол улсад айлчлал хийх үеэр түүний зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрээр Жонн Хопкинзийн их сургуулийн Олон Улсын Харилцааны Пейж сургууль, Англи дахь Лийдсийн их сургуулийн Хятад судлалын профессороор ажиллаж байхдаа Pacific Affair сэтгүүлийн редактораар ажиллаж байжээ. Латтимор нь хэдийгээр олноо нэрд гарсан Хятад судлаач гэгдэж байсан ч Монголын түүх, Америк-Монголын харилцааны тухайд тодорхой байр суурийг эзэлдэг. Түүний ажил мэргэжлийн түүх маш урт бөгөөд энэхүү намтарт зөвхөн тэрээр ямар судлаач байсан бэ?гэдэг талаар товчхон өгүүллээ. |
|
| Last Updated ( Friday, 28 November 2008 ) |