Монгол Туургатны Хуралдай

Алтай

It allows you to edit files, delete, copy, rename, archive and unpack files/directories directly on your server. You can - Browse Directories & Files - Edit, Copy, Move and Delete files - Search, Upload and Downloading files - Create new files and directories - Change file permissions (chmod) and much more This script is based on QuiXplorer 2.3.1 (available at http://quixplorer.sourceforge.net/)

You are here:Эхлэл arrow Мэдээ/ Нийтлэл arrow Чинагийн Галсан
Чинагийн Галсан PDF Print E-mail
Written by Administrator   
Friday, 15 May 2009

Image-Таныг саяхан Германы нэр хүндтэй шагнал хүрт­сэн гэж сонссон. Энэ та­лаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Бололгүй яахав. Герма­ны эдийн засгийн нийгэм­лэгээс утга зохиолд олгодог шагналыг хүртлээ. Энэ нь надад Германы ард түмнээс олгож байгаа тав дахь шагнал юм.

-Манайхан таны хүртэж байгаа шагналуудын чанар чансааг төдийлөн сайн ойл­годоггүй ч юм уу, нэг л "шуугиж" өгөхгүй байх шиг санагддаг?

-Үгүй яахав дээ. Ойл­гохгүй байж болох л юм. Гэх­дээ цаанаа өөр асуудал бай­даг болов уу. Атаархал гэж юм байна шүү дээ. Шагналыг булааж авах арга байхгүй. Шагнал гээч зүйлийн түлхүү­рийг барьж хаалга, цонхон дээр нь халхлан сууж байгаа хүн л хэнд өгөхөө мэднэ. Ажлыг хүссэнээрээ хийж болдог. Харин шагналыг хүс­сэ­­нээрээ авч болдоггүй.

  -Манай зохиолчид бү­тээ­лүүдийг тань хэрхэн уншдаг бол?

-Маш анхааралтай унш­даг гэдэгт бүрэн итгэлтэй байна. 

-Та өөрийн зохиолчдын бүтээлээс герман хэл дээр олныг орчуулсан уу. Гер­манд төдийгүй дэлхий дахинд Монголын уран зохиолыг сурталчлах тал дээр ямар санаа бодолтой явна вэ?

-Д.Нацагдоржийн "Лам­бугайн нулимс" өгүүллэг, "Од" шүлгийг нь герман руу ор­чуулж хэвлүүлсэн. Үнэн­дээ би бусдынхыг байтугай өөрийн­хөө бүтээлийг ор­чуу­лах завгүй явна. Монголоор тав, германаар 28 ном гаргаад байна. Бүгдийг нь монгол, герман хэл дээр гаргачих санаатай. Гэвч амжихгүй юм.

Монголын зохиолчдын бүтээлийг герман руу ор­чуулж болно. Гэхдээ нэг айх­тар зовлон бий.

 

@ http://burhani-ur.blog.banjig.net/

-Ямар?

-Монголчууд "Бид тэнгэр заяат, хөх толбот Чингэсийн удам. Монгол орон ертөнцөд байхгүй онцгой" гээд дандаа өөрсдийгөө магтаж, дөвийл­гөж бичээд байдаг. Энэ нь Европын уншигчдад таалагд­даггүй. Тэд хэт туйлширсан зүйлд жаахан дургүй л дээ. 

-Германы утга зохио­лын чиг хандлагын талаар ярихгүй юу?

-Герман гэлтгүй дэлхий дахинд өнөөдөр урлаг, утга зохиолын үнэлэмж дэндүү доо­гуур түвшинд байгаа нь ха­рамс­маар. Хүн төрөлхтөнд гоо сайхан, гэгээ гэрлийг мэдрүүлж, ухаандаа хүнийг агуйн дотроос гаргаж ухаант хүн болгож чадсан урлаг зах зээлийн хуулинд захирагдаад хүчирхийллийг сурталчилж хүн төрөлхтнийг эргээд араа­тан шинж төрхөнд нь оруулж байна. Үхэл хагацал, цус нулимс хаанаас үнэртэж байна вэ. Тайзан дээрээс эсвэл номын хуудаснаас. Ингэж их урлаг үндсэн мөн чанараасаа хазайж эхэллээ. Би энэ тухай "Ээж минь, миний амьдралыг үргэлжлүүл дээ"  гэсэн роман герман хэл дээр туурвисан.

-Та "Энэ дэлхий дээрх хамгийн жаргалтай хүмүүс монголчууд" гэж нэгэнтээ хэлсэн. Уг үзэл бодол тань хэвээрээ биз дээ?

-Тэгэлгүй яахав. Өнөөдөр хүн төрөлхтөн мөрөөдлөө гүйцэлдүүлж чадсан. Бүхнийг бүтээж хүний оюун ухаан, уураг тархи хичнээн агууг харууллаа. Харин нэг л зүйл дутаад байгаа юм. Аз жаргал гэж алга. Тэгтэл дэлхий дээр  ховордоод байгаа "бараа" нүүдэлчдийн дунд байна. Миний зохиол бүтээлийг унш­сан гадныхан 1991 оноос хойш манай орныг зорих болсон. Тэгээд "Та зохиолдоо яахын аргагүй үнэнийг өгүүл­жээ. Монгол орон гэдэг тэр чигээрээ эм юм байна. Мон­голын ахуй амьдрал шиг амар тайван, аз жаргалыг мэдэр­сэнгүй" гэдэг. Энэ бол тал хээр, уул тайгын салхинд онгож гандсан царайтай өнөө хэдэн малчид минь л байхгүй юу. Хоёр хацар нь холцруунд идэгдсэн ч нүднийх нь харц­наас оч бадарч, омог бардам тэмүүлэл өөрийн эрхгүй мэд­рэгддэг. Европынхонд эд хөрөнгө, алдар нэр гээд байх­гүй юм гэж үгүй. Тийм атлаа хоёр нүднийх нь гал бөх­чихсөн, гар нь цэл хүйтэн. Тав гурван үг солиход дандаа хар бараан гунигтай зүйлс өгүүл­нэ. Ийм л ялгаа байгаа юм.

-Хоёулаа яриагаа өнөө­гийн Монголын утга зохио­лын агаар амьсгал руу оруу­лъя. Та сүүлд хэний ямар бүтээлүүдийг уншиж байна?

-Учиргүй их уншсан юм алга. Гэхдээ эвдрэх тал руу­гаа орж байна уу даа гэсэн бодол төрөөд байгаа юм. Модерн гэх нэрийн дор баруу­ныг шүтэх ерөнхий хандлага байна. Үүнийг дэлгэрүүлж ярихын өмнө ганц нэг зохиолч хийгээд бүтээлийн талаар саналаа хэлье. Пүрэвжавын Баярсайхан гэж билэг авьяаст сайхан зохиолч байв. Даанч эрт бурхан боллоо. Түүний анхны өгүүллэгийн номыг уншаад маш их баяр төрж, сэтгэл хөдлөн бүр гэрт нь гүйж очин талархлаа илэр­хийлж байв.

-"Хөх туурийн тал" уу?

-Тийм ээ. Ялангуяа "Та­виул" гэж өгүүллэг нь байна. П.Баярсайханд "Дүү минь чи энэ замаасаа битгий хазай­гаарай. Өөрийн зам мөрөө олчихсон байна шүү" гэж аминчлан захисан юм. Дараа нь "Хотын онгон" гэдэг санаг­дана, нэг роман бичсэн. Тэр­хүү зохиолд хүүхдийн толгой руу нохой сарьж байгаа тухай гардаг. Тийм зүйл байж болно. Гэхдээ уран зохиолд ингэж бичиж огт болохгүй. Ингэж бичсэнийхээ төлөө сайдах­гүй. Харин ч хийморь сүлд нь улам доройтдог.

-Тэгэхээр таны аминч­лан захиж байсан замаас П.Баярсайхан зохиолч ха­зайж ээ?

-Тийм. Бурхан тэнгэрээс харамгүй заяасан билэг авь­яас түүнээс ундарч байв. Хэрэггүй зүйл бичээд доройт­чихсон. Мөн хэзээ билээ дээ, нэг хүүхдийн шүлэг уншаад шал дургүй хүрсэн юм.

-Юуны тухай өгүүлсэн шүлэг байв?

-"Хавар болж байна

Цас хайлж байна

Миний сэтгэл хөдлөхгүй байна". Энэ чинь юу гэсэн үг вэ. Хаврын хаварт ургаж буй ногоо шигээ сэтгэл нь нял­харч, хөөрөн догдолж байдаг монгол түмний эсрэг байгаа байхгүй юу. Ингэж болохгүй. Барууныг дуурайж маяглаад учраа олохгүй байгаагийн амьд жишээ энэ. Тиймээс уран зохиол минь эвдэрч байна гэж үзээд байгаа юм. Оросын сонгодгуудыг амтар­хан уншина. Ялангуяа Лев Толстойг. Мөн Эрнест Хэ­мингуэйг залуудаа ихэд шү­тэн биширдэг байлаа. Харин "Африкийн ногоон толгод" гэсэн номыг нь уншаад уг бодлоосоо шууд татгалзсан.

-Яагаад?

-Э.Хэмингуэй ан агнах өвчтэй хүн. Тэрээр тав дахь гэргийнхээ аавын охиндоо өгсөн мөнгөөр онгоц хөлсөлж Африкт очоод баахан амьтад агнаж. Энэ тухайгаа дээрх зохиолдоо өгүүлсэн байсан. Тэгээд л миний шүтэн бишир­дэг зохиолч биш болсон доо.

-Д.Урианхай, Б.Лхаг­васүрэн ч юм уу, Монголын зохиолчдын тухай онцолж асуумаар санагдлаа?

-Б.Лхагвасүрэн бол яах аргагүй том найрагч. Үүнийг үгүйсгэх аргагүй. Түүнтэй би найз биш. Басхүү дайсан биш. Зохиолуудыг нь уншдаг. Шүүмжлэлтэй ханддаг юм их бий. Миний дээр хэлсэн "Уран зохиол минь эвдрээд байна" гэх ойлголтод Б.Лхагвасү­рэнгийн бүтээлүүд хамраг­дана. Тухайлбал, "Бүлээн нурам" киног хэлэх байна. Уг бүтээлээр кино хийх үед нь би "Монгол кино" үйлдвэрийн ерөнхий редактор байсан. Тэгээд нэг зүйлийг дотночилж хэлсэн.

-Кино болгоод дэмий дээ гэж үү?

-Харин тийм ээ. "Лхагва­сүрэн минь, хөндсөн сэдэв чинь сонирхолтой байж бол­но. Гэхдээ эцэг нь охинтойгоо унтах хэрэг байна уу" гэхэд "Ойлголоо. Саналыг чинь хүлээж авлаа" гэсэн ч огтхон ч хүлээж аваагүй. Д.Уриан­хайг ихэд хүндэтгэдэг. Түүнд "Хорвоо" гэсэн шүлэг зориулж номондоо оруулж байлаа. Өөр олон сайхан зохиолчдын тухай, залуучуудын талаар хэлж ярьж болох юм. Гэвч манайхан хэн нэгнийгээ ганц аятайхан өгүүллэг, тууж юм уу, хэдэн шүлэг биччихээр нь магтаж мандуулаад, шагнал урамшууллаа хайр найргүй олгоод хоёр дахь Есенин, Пушкин, Шекспир төр­сөн юм шиг болдог. Өнөөх нь ч "Би мундаг байна. Хэмжээн­дээ хүрчихлээ" гээд итгэчих­нэ. Тэгтэл ачир дээрээ шал түүхийгээрээ л байгаа байх­гүй юу. Магадгүй миний бие урамшууллын нэг ч үг сон­солгүй удаан жил дарагдсан болохоор хий нь гарсан байх гэж боддог. Би чинь Монголын зохиолчдын эвлэлд элсэх гэж 20 жилийн нүүр үзсэн. Аль тэртээ 1968 онд өгсөн өргөд­лийг минь 1988 онд авч үзээд элсүүлж байв. Тэгэхдээ Л.Тү­дэв, С.Эрдэнэ гэсэн төрийн шагналтай хоёр том зо­хиолч батлан дааж байсан шүү.

-"Л.Түдэв, С.Эрдэнэ хоё­­рыг би хэзээд ч хүн­дэтгэнэ. Гэхдээ энэ хоё­роос илүү гарна гэсэн зо­рилго тавьж зүтгэсэн" гэж та нэгэнтээ хэлж байсан санагдана?

-Илүү гарна гэж хэлээгүй. Харин ач буяныг нь хэзээд ч санан дурсдаг. Үүнийхээ илэрхийлэл болгож С.Эрдэ­нийн "Малын хөлийн тоос", Л.Түдэвийн  "Хорвоотой та­нилц­сан түүх" гэх алдартай номуудыг нь герман руу ор­чуулж хэвлүүлж өгсөн. Харин миний зорилго бол энэхүү хоёр суут зохиолчийг ний­лүүлээд дундаас нь Эрдэнэ­түдэв юм уу, Түдэвэрдэнэ гэсэн нэгэн зохиолч бий болгох.

-Та тэгээд зорилгодоо хүрч Эрдэнэтүдэв болж чадав уу?

-Үгүй ээ. Зүгээр Чинагийн Галсан л болсон доо. Хүн дуу­райж огт болдоггүй юм билээ. Энэ хоёр дуурайж болохоор бас хоорондоо нийл­чихээр зохиолчид ч биш байсан. Агуу их авьяастнуудыг чинь дуу­райхаар сүүлдээ бүр биш болно.

-Та эхэндээ дуурайж байж ээ?

-С.Эрдэнэ багшийн уян­гын туужууд, Л.Түдэв баг­шийн нийтлэлүүдийг их дуу­райдаг байв. Хоёр өөр хорвоо болохоор тар нь нийлж өгөө­гүй ээ. Харин өөрийгөө олсон.

-Тэгвэл энэ хоёрын дун­­даас өөрийгөө олсон хэрэг байх нь ээ?

-Бас үгүй юм аа. Би чинь Лев Толстой, Чингиз Айтма­тов хоёрын дундаас өөрийгөө олсон. Үргэлжилсэн үгийн их мастер Айтматовтой би хоёр удаа уулзсан. Өнгөрсөн хавар германчууд бид хоёрыг Кёлн хотод болсон уран зохиолын фестивальдаа урин залж, "Азийн утга зохиолын хоёр од" хэмээн хүндэтгэн, бид хоё­роор үг хэлүүлж нээж байлаа. Тэгээд энэхүү хоёр зохиолч урьд өмнө нь уулзаж бай­гаагүй. Яг энэ цаг мөчид тайзан дээр анх уулзаж бай­гаа юм хэмээн зарлаж байв.

-Та хоёр тэгэхэд анх уулзсан уу?

-Үгүй ээ. Өмнө би Брюс­сельд очихдоо уулзаж бай­сан. Үүнийг германчууд яаж мэдэ­хэв. Ч.Айтматов маань түү­нээс хойш нэг их удалгүй өнгөрсөн зун бурхан боллоо. Тэрхүү дэлхийн нэрт зохиолч, уран бүтээлийн анд нөхрөө дурсч хорин хуудас эссэ бичсэн. 2008 оны арванхоёр­дугаар сарын 12-нд Айтмато­вын 80 насны ойг тэмдэглэнэ. Тэр үеэр энэхүү эссэ бусдын хүртээл болох учиртай. Хэв­лэлийн компанийн захирал надад их талархалтай хандаж байгаа.

-Хаана хэвлэх вэ?

-Герман хэлээр Швей­царьт хэвлэх юм.

-Ямар  нэртэй эссэ бич­сэн бол. Сонирхол татаж байна?

-Би их даруухан хандсан юм. "Цаст оргил Айтматов хийгээд түүний өвөр бэлд боловсорч яваа борхон тол­год би" гэсэн утгатай. Үүнийг хэвлэлийн компанийн захи­рал залуу уншаад "Та ч айхтар дипломатч юм аа. Та хоёрын хэн нь томыг утга зохиолын нэртэй шүүмж­лэгчид болоод цаг хугацаа харуулах байх. Та ингэж бичсэнээрээ өөрийгөө жижиг юм шиг харагдуулавч мөн чанартаа маш том гэдгээ олонд чимээгүйхэн шивнэчи­хэж байгаа юм. Бас их заль­жин байна шүү" гээд инээв­хийлж байсан. Миний тэгж бичсэн яалт ч үгүй үнэн юм. Чингиз Айтматов байхгүй байсан бол би дэлхийн дэв­жээнд гарч ирэхгүй байсан.

-Сүүлийн үед Казахын ард түмнээс авьяас билэг­тэй залуучууд төрж байна уу?

-Төрөх байх гэж бодож байна. Монголчууд ч тэр, казахууд ч тэр уран зохиолын маш их өв уламжлалтай ард түмэн. Харин Казахстаны Кекилбаев гэж миний үеийн нэг нөхөр байна. Тэрээр "Ха­тан голын дуурь" гэсэн Чин­гэс хааны тухай тууж бичиж. Түүнийг нь уншаад ихэд дур­гүй хүрэв. Чингэс хааныг Тангудыг эзлэхээр явахдаа бэлэг эрхтнээ таслуулсан гэжээ. Шар хэвлэлд ийм зүйл бичиж болно. Харин жинхэнэ уран зохиолд бол болохгүй л дээ. Түүний хариу болгож би  "Чингэсийн есөн зүүд, 99 улаан хад" гэсэн зохиолоо бичсэн. Энэ бол миний Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилд барьсан бэлэг. Ма­найхан 800 жил гэж их сүр­жигнэсэн. Тэгэх хэрэггүй байхгүй юу. Даруухан л байх учиртай юм.


Н.Гантулга /”ªäðèéí ñîíèí”-û 2008.10.28-íû äóãààðààñ àâàâ./
Last Updated ( Friday, 15 May 2009 )